MNENRU
Оле Нидал ламын лекц
Орчин үе ба Буддизм:
Яагаад Буддизм Баруунд
хүчтэй дэлгэрч байна вэ?
2017 оны 7-дугаар сарын 21-ий 19.00 цагт
Монгол улсын соёл
урлагийн их сургууль

Холбоо барих: info@diamondway.mn
Бид бодит ертөнцийг
харж байгаа юм биш,
харин түүний тухай өөрсдийнхөө
төсөөллүүдийг л харж байгаа юм.
(Лама Оле Нидал,
ЮНЕСКО-гийн шагналтан)
Лам Оле Нидал 1941 онд төрсөн бөгөөд Баруун дахь Төвдийн Буддын шашны дээд лам багш нар түүнийг төвдийн йогч хаан гэх 16-р Гармавын шавь хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр буддын лам, егүзэр /йога/, мөн жирийн хүн юм. 16-р Гармавын хүсэлтээр  тэрээр 45 жил Буддын сургаалыг айлдаж,   Гарма Гагьюгийн Төвдийн Бурхны шашны төвүүдийг дэлхийн өнцөг бүрт үндэслэн байгуулж байна. 2007 онд эхнэр Ханнагаа ертөнцийн мөнх бусыг үзүүлтэл түүнтэй эдгээр ажлыг хамтран хийж байжээ.

Монгол улсад болох Лам Оле Нидалийн лекцэнд  Австри, Англи, Бразил, Болгар, Чех, Дани, Финлянд, ХБНГУ, Израйл, Латви, Польш, Словак, Швейцар, Уругвай, АНУ зэрэг улсын Ламтантай хамт түүний шавь нар оролцох юм.
Буддын шашны лам Оле Нидал 1941 онд төрсөн бөгөөд  бол Гарма Гагьюгийн  Буддын шашны уламжлалын бясалгалд бүрэн мэргэшсэн барууны цөөн тооны хүмүүсийн нэг, ламтан бөгөөд багш хүн юм. Европын их сургуулийг дүүргэсэн хиппичүүд байсан Оле Нидал болон түүний эхнэр Ханна нар 1969 онд ариун гэгээнтэн 16-р Гьялва Гармавын анхны барууны шавь нар нь болжээ.  Гурван жилийн турш Оле Нидал Бурхны шашны философийг судалж, бясалгалын бэлтгэлийг эрчимтэй явуулсан байна. Сургалтын дараа тэрээр Гармавын хүсэлтээр Европт Бурхны шашны ухааныг сурч эхэлсэн. Тэр цагаас хойш лам Оле Нидал тасралтгүй адислалыг өгч,  жил бүр  Австралиас Өмнөд  Америк хүртэл лекц уншиж, бясалгалын курсыг зохион байгуулж байна.

Тэрээр орчин үеийн аж  амьдралын хэв маягийг эртний Буддын шашны мэргэн ухаантай гайхалтай хослуулж чадсанаар Баруунд Буддын Очирт хөлгөнөөр хичээллэж буй томоохон бүлэг шавь нарыг бий болгожээ. 16-р Гармава болон Гарма Гагьюгийн уламжлалаар замнагч хоёр дахь Шамар Ринбүүчи нар  лам Оле Нидалийг Бурхны шашны ухаанаар бүрэн мэргэшсэн гэдгийг албан ёсны баримт бичгүүдээр баталгаажуулсан болно.

2015 оны эхэн  гэхэд  лам Оле Нидал 45 жилийн хугацаанд багшлахдаа дэлхийн өнцөг бүрт ойролцоогоор  Бурхны шашны 700 төв болон Гарма Гагьюгийн уламжлалын Очирт хөлгөний бүлгийг үндэслэн байгуулжээ. Барууны улс орнуудад улам бүр дэлгэрч буй Бурхны шашны ухааныг орчин үед хөгжүүлэх зорилгоор эдгээр төвүүдийг байгуулж, ингэснээр хүссэн хүн бүхэнд Бурхны шашны уламжлалт бясалгалаар хичээллэх боломжийг олгож байна.  Эдгээр төвүүд 17-р ариун гэгээнтэн Гармава Тринле Тхае Доржийн удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг. Лам Оле Нидал Бурхны шашны талаар 10 ном гаргасан бөгөөд эдгээр нь 25 хэл дээр орчуулагдаж,  40 гаруй улс орнуудад хэвлэгджээ.

2015 онд  соёл хоорондын яриа хэлэлцээ болон энх тайвнаар хамтдаа оршин тогтнохыг дэмжиж буйг нь үнэлэн Оле Нидал ламтанд ЮНЕСКО-гийн Холбооны шагналыг хүртээжээ. Энэхүү шагнал 2007 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн түүний эхнэр Ханна Нидалд бас зориулагджээ. Үүнээс гадна Оле Нидал ламтан болон эхнэр Ханна нарынх нь эрх чөлөөтэй үг хэлэх, сэтгэх, шашин шүтэх зэрэгт оруулсан жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлэхийн зэрэгцээ сайн сайхан,  энх тайвны төлөөх идэвхтэй явуулж буй үйл ажиллагааг үнэлэн уг шагналыг олгосон юм.

Буддын бясалгалаар хичээллэж буй хүний аз жаргалын түвшин дээшилдэг гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон байдаг. Энэ нь хүмүүсийн аж амьдралын ердийн нөхцөлд илүү үр дүнтэй, эрч хүчтэй, аз жаргалтай байлгахад тусалдаг.
"Хүний оюун ухааны мөн чанар  угтаа бол төгс төгөлдөр байдаг ба бид бүгд энэхүү төгс төгөлдөр шинж чанарыг тээгч нар тул бид бүгд Бурхан багш нар юм. Хүний оюун ухаан хязгааргүй баялаг бөгөөд аз жаргал, эрэлхэг зоригтой байдал, мэргэн ухаан,  хайр энэрэл  зэрэг төгс төгөлдөр шинж чанаруудыг эзэмшсэн байдаг. Иймд  Бурхны шашны ухаан нь эдгээр баялаг шинж чанаруудыг бүрэн нээж, бусадтай хуваалцах арга хэрэгслийг зааж өгдөг. Эдгээр арга хэрэгсэл бол Буддизмаар тууштай хичээллэснээр тухайн хүн аз жаргалтай болж, бусдад тус хүргэх явдал юм"
— Лам Оле Нидал
Очир эрдэнийн замын буддизм
Гарма Гагьюгийн зам
Гарма Гагьюгийн уламжлалын
Орогнол мод
Гэгээн хутагт
XVI Гармава Рангжунг Ригвэ Дорж
Гэгээн хутагт
XVII Гармава Тринле Тхае Дорж
Хоёрдугаар Гармава
Гарма Багш
Дөрөвдүгээр Гармава
Ролби Дорж
IX Гармава Ванчигдоржийн хөрөг бүхий
монгол шуудангийн марк.
Гармавын зүрхэнд нь Очирт варахий
оршжээ
Хотын лекц

Саяхан бид Кармапа Бурханы шашны төвийг нээлээ.
Энэ төвдөө долоо хоногиин дааваа болон бямба гаригийн 17 цагаас хамтдаа 16 Кармапагиин бясалгалыг хийж байна.
Тавтай морилцгооно уу?
Холбогдох утас: 99783934
Манай хаяг: Стортийн төв ордоний аркаар гараад зүйн хойно байрлах 43 байрын (шар 12 давхар байр) 6 давхарын, 17 тоотод.
Холбоо барих: info@diamondway.mn
Тавтай морилно уу!